2012 онд Засгийн
газраас баталсан “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд
зориулж тусгай сан байгуулах талаар Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдоржийн санаачилсанхуулийн төслийг Монгол улсын Их хурлаар идэвхтэй
хэлэлцэж байна. Энэхүү төслийг Их хурлын төсвийн байнгын хороогоор саяхан
хэлэлцэж дэмжсэн билээ. Монгол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил
хийдэг олон улсын эрдэмтэдийн хувьд Монгол улсын энэхүү санаачилгыг сайшаан хүлээн
авч, Монголын соёл урлаг, байгаль орчин, орчин цагийн нийгмийн талаар эрдэм
шинжилгээний ажлыг эрчимжүүлж, дэлхий нийтэд таниулах чухал ач холбогдолтой
ажил болго гэдэгт гүнээ итгэж байна.
Сүүлийн 20-н
жилийн туршид Монгол улсад эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж буй
Америкийн Монгол судлалын төв(АМСТ)-ийн хөтөлбөр,
номын сангаар дамжуулан хуримтлуулсан туршлагыг үндэслэн “Монгол судлалыг хөгжүүлэх
үндэсний хөтөлбөр”-ийг үр дүнтнй хэрэгжүүлэхийн тулд дараах саналуудыг дэвшүүлж
байна:
- “Монгол судлал”-ын томьёоллыг илүү өргөнөөр авч үзэх;
- Монголын талаар хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүрэн жагсаалтыг гаргаж, цаашдын чиглэлийг тодорхойлж, салбар чиглэлийн эрдэмтэдийг нэтгэж ажиллуулах;
- Монголын талаар хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлынүр дүнг олон нийтэд хүртээмжтэй болгох;
- Монгол судлалын гадаад, дотоодын эрдэмтэдийн судалгаа, шинжилгээний чадавхийг сайжруулах.
Юуны түрүүнд,
“монгол судлал”-ыг илүү өргөнөөр томьёолох. Өөрөөр хэлбэл, бидний саналаар
Монголын тухай хийгдэж буй бүхийл салбарын эрдэм шинжилгээний ажлыг багтаах нь
зүйтэй. Үүнд угсаатан зүй, нийгмийн ухаанаас авахуулаад түүх, хүмүүнлэг,
ургамал амьтан судлал ба бусад байгаль шинжлэлийн чиглэлүүдийг багтана. Бидний
туршлагаас үзэхэд уламжлалт “Монгол судлал”-ын эрдэмтэд нь зөвхөн Монголын түүх,
хэл шинжлэл гэх мэт цөөхөн чиглэлийг хамарч, хэдхэн төвүүдэд ажилладаг. Харин олон улсын чиг хандлагыг аваад үзэхэд олон орны их,
дээд сургууль болон эрдэмтэд нь тухайн ганц орны чиглэгдсэн арга зүйгээс
татгалзаж, илүү харьцуулсан ба онолын чиглэл рүү ханддаг болжээ.Эрдэмтэн, судлаачид нь ямарваа нэгэн орныг шууд сонгохын
оронд эхлээд салбарын онолоо судалж, дараа нь тухайн орныг судалгаа хийх талбар
болгон сонгодог болсон байна.
Энэхүү хандлага сүүлийн
хэдэн жилМонгол улсын хувьдтодорхой ажиглагдав. Их олон салбараар Монголын тухай сонирхож эхэлж байна.
АМСТ-ийн эдүүгээ дэлхийн 40 гаруй их дээд сургуулийн 400 орчим эрдэмтэн,
судлаачдыг гишүүчлэлдээ багтаагаад байна. АМСТ-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн
газраар үйлчлүүлж буй оюутан, эрдэмтэн судлаачдын тоо жил бүр өссөн нэмэгдэж байна.
2012 оны байдлаар нийт 300 гаруй гадаадын эрдэмтэд, оюутнууд үйлчлүүлсэн байна.
Эдгээрийн ихэнх хэсэг нь уламжлалт “Монгол судлал”-ын чиглэлийн бус харин
биологи, улс төр судлал, амьтан ургамал судлал гэх мэт салбаруудаас байна.
Хээрийн судалгаа хийж буй эрдэмтэд нь Монгол орныг цаг агаарын дулаарал, эдийн
засаг болон улс төрийн шилжилт, Зүүн ӨмнөдАзийн орнуудыг судлал, хөгжлийн
хурдацтай үед соёл уламжлалаа хэрхэн хадгалан хамгаалах вэ гэх мэт сэдвүүдийг
судлах чцхал талбар байна гэж үзэж байна.Тиймээс “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний
хөтөлбөр” нь энэхүү өргөн хүрээний сонирхолыг хамруулж, шинэ үеийн эрдэмтэдийг
гаргаж ирэхийн зэрэгцээ уламжлалт монголч эрдэмтэддээ дэмжих нь зүйтэй.
“Монгол судлал”-ын
чиглэлээр хийгдэж буй Монголын эрдэмтэдийн тоо өсөж байна. Ялангуяа, гадаадын
нэртэй их дээд сургуулиудад суралцаж, эрдэм шинжилгээний ажил хийж буй
Монголчуудыг тоо өссөн байна. Эдгээр нь зөвхөн уламжлалт салбараас гадна Монгол
улсын хөгжлийн өнөө, ирээдүйн чухал сэдвүүдээр эрдмийн ажлаа хийж байна. Тиймээс
өнөөгийн Монголын орны талаар судалж буй эрдэмтэд, судалгааны чиглэлүүдийг
дэмжих нь чухал байна.
Хоёрт, “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн
цаашдыг ажлыг төлөвлөхийн тулд Монгол судлалаар өнөөг хүртэл хийгдсэн ажлын
жагсаалтыг гаргах шаардлагатай.
Гуравт, Монгол
судлалын чиглэлээр хийгдсэн ажлын хэвлэмэл болон цахим бүтээлүүдийг олон нийтэд
хүртээлттэй болгох ажлыг бид дэмжиж ажиллана. Монголын номын сангууд, музейнууд
онлайн буюу цахим каталог тэр болгон байдаггүйгаас гадна цахим материал цөөн
байдгаас хүртээл муутай байдаг. Эдгээрийн сайжруулснаар Монгол судлалын
материалыг эрдэм судлаачид хаанаас авч судлах боломжтой болно. Энэ чиглэлээр
Монгол улс гадаадын байгууллагатай хамтран сургалт явуулж, програм хангамжийг
нэвтрүүлэх хэрэгтэй.
Гуравт, эрдэм судлаагчдын эрдэм шинжилгээний ажил хийх, хэвлэн
нийтлүүлэх чадавхийг сайжруулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Үүний
тулд Монгол эрдэмтэд, оюутнуудад гадаадын нэр хүндэй шинжлэх ухааны сэтгүүл
хэвлүүлэх чадавхи бий болгох сургалт явуулах нь зүйтэй. Гадаадын эрдэмтэдийг
Монголын ижил чиглэлээр судалгаа хийдэг байгууллага, сургууль, эрдэмтэдтэй
холбоо тогтоох, түншлэл бий болгох ёстой. Мөн тэдгээрт Монгол хэл сургаж,
Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.АМСТ нь Монгол хэлний онлайн сургалтыг боловсруулж
явуулдаг бөгөөд олон оронд байгаа гадаадын эрдэмтдэд хүрч ажиллах боломжтой.
Ийнхүү дээр санал болгосон чиглэлүүд “Монгол судлалыг хөгжүүлэх
үндэсний хөтөлбөр”-ийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд тус болно гэдэгт найдаж
байна.Энэ чиглэлээр АМСТ нь Монгол улсын Засгийн газар болон бусад холбогдох бүх
байгууллагатай хамтран ажиллаж, “Монгол судлал”-ыг хөгжлийн шинэ шатанд гаргаж,
залуу эрдэмтэдийг хөгжүүлж, улмаар Монгол улсын цаашдын тогтвортой хөгжил, соёл
уламжлалаа хадгалахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна.
Чарлз Крусекоф
Америкийн Монгол Судлалын Төв(АМСТ)-ийн Гүйцэтгэх Захирал
Роял Роудс Их Сургуулийн профессор
Жулиан Диеркс
АМСТ-ийн Дэд Ерөнхийлөгч
Бритиш Колумбын Их Сургуулийн профессор
No comments:
Post a Comment